AMANDA KENYON Consultant Info Dew Information for Development Program

Jul 16, 2010 Дэлхийн Банкны infoDеv Мэдэээллийн хөгжлийн Хөтөлбөрийн Зөвлөх, хатагтай Аманда Кейноны хэлсэн үг

 Хүн бүрийн, Ноён хотын захирагчийн, НХХЯ-ны сайд хатагтай Ганди, МБИҮндэсний Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн ноён Зоригт, энд хуран цугларсан эрхэм хатагтай, ноёд, уригдаж ирсэн хүндэт бүх хүмүүсийн энэ өглөөний амрыг ирье.

Өнөөдөр энэхүү олон улсын арга хэмжээнд оролцож байгаадаа би их баяртай байна.  МБИҮН холбооны баг түүний хамгийн шургуу хөдөлмөрч Цэндийн Энхтуяагийн нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн энэхүү Олон Улсын Хурал зохион байгуулагдах үндэс болсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй байх. Баярлалаа энэ хүмүүст.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд би Дэлхий банкны ядуурлыг бууруулах жижиг бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа Хувиараа бизнес эрхлэх Санаачлагыг дэмжих ИнфоДев хөтөлбөрийг төлөөлөн оролцож байна.

Нөгөө талаар би Ази болон Номхон далайн орнуудын бизнес инкубаторуудад туслах, тэдгээрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор байгуулагдсан Ази Номхон далайн Инкубаторуудын Сүлжээг төлөөлөн энд хүрэлцэн ирлээ

Өнөөдөр би та бүхэнтэй инкубаторуудын тогтвортой хөгжлийн асуудлаал ярилцахыг хүсэж байна.

Инкубаторыг тогтвтортой, үр ашигтай хөгжүүлэх хэд хэдэн төлөв ашиглагдаж байна.

·    Инкубаторын хөгжилт тогтвортой нийгэм, соёл, эдийн засгийн байдал чухал хамааралтай байна.
·    Иргэдийн болон олон нийтийн сонирхол хэрэгцээнд суурилсан Инкубаторын тогтвортой бодлого, зорилт шаардлагатай байна.
·    Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан чанарын үйлчилгээ, зах зээлийн тогтвортой байдал шаардагдаж байна.
·    Үр ашгийн, бэлэн мөнгөний зэрэг Санхүүгийн тогтвортой байдал хэрэгтэй байна.
·     Арилжааны тогтвортой байдал буюу Бизнессийг хөтлөх ур чадвар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
·    Зах зээлийн хэрэгцээ шаардлагад суурилсан өөрчлөлтийг инкубаторууд байнга хийх хэрэгтэй байна.


Эдгээр бүх зүйл инкубаторыг оршин тогтноход маш чурах үүрэг гүйцэтгэнэ. Бид сүүлийн 20-30 жилд дэлхийн улс орнуудын инкубаторуудын үйл ажиллагааг судалж түүнээс суралцаж ирлээ.
Үүнээс  харахад хамгийн сайн бодлого, тогтолцоог бүрдүүлж,  төрийн дэмжлэг ихтэй улс орнуудад инкубаторууд хамгийн сайн хөгжин дэвшиж байна.

Дүгнэж хэлэхэд, улс орнууд өөрийн нөхцөл байдал, өрсөлдөх чадвар, эдийн засгийн шилжилтийн онцлогт тулгуурласан инкубаторын стратегийн зорилтыг тодорхойлох шаардлага гарч байна. Стратегийн энэхүү зорилтод  инкубатор, түүний харилцагч, бодлого боловсруулагчид гээх үүнд хамааралтай бүхий л талуудын сонирхол нэгдсэн байхаас гадна зорилтоо үнэлэх шалгуур үзүүлэлтийг тооцсон байх хэрэгтэй юм. Стратегийн энхүү зорилтыг 10, түүнээс дээш хугацааны зорилт болгох хэрэгтэй. Стратегийн энэхүү бодлогод жижиг бизнесийг дэмжих бусад асуудлыг ч хамруулах шаардлагатай.

Инкубаторыг хөгжүүлэх бодлого нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан түүнд зохицох, өөрчлөлт хийх боломжтой байх явдал бас чухал юм. Энэхүү чухал баримт бичгийг аль нэг загвараас хуулах бус харин өөрсдөө эрэлт хэрэгцээндээ суурилсан урьдчилсан  судалгаа, шинжилгээ, туршилтын үндсэн дээр боловсруулан гаргах нь бодлого боловсруулагчдад хамгийн чухал байна.



Бид өөрсдийн урт хугацааны хяналт үнэлгээний явцад хариуцлагатай инкубаторыг хэрэхн хөгжүүлэх талаар суралцаж байна.

Бизнес инкубаторуудын менежерүүд, бодлого боловсруулагчид, харилцагч нарын чадавхийг бэхжүүлэх нь инкубаторын амжилтын амин чухал асуудлын нэг  болж байна.

Үндэсний холбоод, инкубаторын сүлжээнгээр дамжуулж бие биенээсээ харилцан тэгш суралцах нь илүү их үр дүнтэй байна. Бид хувийн хэвшлийнхний болоод төрийн байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлийг илүү өндөрт гаргаж ирэх, тэдний харилцааг сайжруулах хэрэгтэй байна. Бид инкубаторыг бизнесийн түвшинд хөгжүүлэх үйлсэд тус бүртээ, шат болгондоо өөрийн манлайллыг бий болгох хэрэгтэй байна.

Бизнес инкубаторын үйл ажиллагааг хөгжүүлэхийн тулд бидэнд бойжигчдод үйлчилгээгээ чанартай хүргэх механизмыг шийдсэн Хүчирхэг Сүлжээ ажиллах хэрэгтэй.

Бидний туршлагаас харахад, дэлхийн альч улсад инубаторууд төр болон их дээд сургуулиудаас санхүүжүүлж байгаа  гарааны хөрөнгө, түүнчлэн тоног төхөөрөмж,  барилга байшин, бэлэн мөнгө, зөвлөгч, дадлагажуулагчаар туслах   зэрэг дэмжлэгийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугаццанд маш олон тооны инкубаторууд бэрхшээл зовлонтой тулгарч,  маш олон тооны бизнес инкубаторууд тогтвортой хөгжих эхлэлээ тавьсан. Тогтвортой хөгжих нөхцөл бол сайн төлөвлөгөөний үр дүн юм. Хэрэвзээ муу төлөвлөлт байвал энэ нь дампуурах төлөвлөлт гэж ойлгож болно.
Төрийн хөрөнгөөр байгуулагдсан инкубаторт ч өөрийн үйл ажиллагааг бизнесийн үйл ажиллагаа гэж хөтлөн явуулах хэрэгтэй.

Зөв бизнесийн загвар бол:

1/  Төрийн дэмжлэгээр инкубаторыг байгуулах нь нийтлэг бөгөөд улс орнуудад түгээмэл байна.

Энд би хэд хэдэн баримт дурдая:
§    Европын орнуудын инкубаторуудын 37.3% нь төрийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байна.
§    2005 оны байдлаар Их Британы инкубаторуудын  85%  төрийн шууд болон шууд бус дэмлэгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
§    2002 оны байдлаар АНУ-ын инкубаторуудын 29% нь бие даан үйл ажиллагаа явуулж байна.
§    Ихэнх инкубаторуудад байр, дэд бүтэцээр туслах хандлага нийтлэг байна.
 
ГЭВЧ: Өөрийгөө тогтвортой санхүүжүүлэх шахалт улам бүр нэмэгдэж байна.
 
2/ Инкубаторуудын орлогын гол нөөц нь дараах байдлаар бүрдэж байна. Үүнд:

Байрын түрээс болон хамтарсан төлбөрийн хэлбэрээр ges Энэ нь ихэнх инкубаторын нийтлэг орлого боловч дан ганц байр түрээслэх орлого нь инкубаторыг дэмжих хүчтэй дэмжлэг болж чадахгүй ба  иймд төрөөс тодорхой санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Орлогоос  хуваалцах – энэ загвар нь жишээ нь инкубаторууд санхүүгийн нөхцөл байдлаасаа шалтгаалж  үйлчлүүлэгчдийн бизнесийн орлогын  5 – 7% -ийн дэнчин авах буюу royalty худалдааны 2% - 5%ийг 3 жилийн хугацаатай авах хэлбэр юм.  Үүний тулд танд маш өндөр менежментийн ур чадвар хэрэгтэй ба байнга идэвхижүүлэх шаардлагатай болно.

Төрийн санхүүжилт Инкубаторыг санхүүжүүлж байгаа энэ загвар нь инкубаторын үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулахыг шаардана. Энэ нь инкубаторууд урт хугацаанд тогтвортой санхүүжих боломжийг бүрдүүлэх ба нөгөө талаас үйлчилгээний төлбөр нь төрөөс төлөгддөг тул инкубаторууд өөрийгөө хөгжүүлэх, санхүүгийн эх үүсвэртэй болох боломж олгоно.  Мөн энэ нь инкубаторуудад мөнгө хөөцөлдөж хамаг цагаа барах бус харин үйлчлүүлэгч нартайй илүүих цаг зарах, тэдэнд бодит туслалцаа үйлчилгээ үзүүлэх, шинэ зах зээлээ нээх боломжийг олгоно.

Бусад орлогын нөөц Зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулах, бусад төслийн санхүүжилт гээд санхүүгийн эх үүсвэр олох аргууд их бий.
ГЭВЧ  эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээ нь бизнес инкубаторын өөрийн үйл ажиллагаатай холбоотой биш л бол инкубаторын үйл ажиллагааг сааталд оруулах, инкубаторуудын цагийг өөр зүйлд зарсан муу үр дагавартай.
 
Эдгээрээс дүгнэхэд, хамгийн сайн санхүүжилтын эх үүсвэр юу вэ?

Инкубаторуудын хамгийн сайн орлогын эх үүсвэр бол дээр өгүүлсэн олон талт үйл ажиллагаанаас орлогоо нэмэгдүүлэх явдал ба ингэснээр орлогыг бойжигчдын амжилтын төлөө зарцуулах боломжтой болно. Инкубаторын орлогыг бүрдүүлэх бодлого нь бусад улс орны загвараас хуулсанаар, эсвэл орон нутгийн бизнесийн байгууллагын орлого бүрдүүлэх аргаас бус харин орчны, орон нутгийн онцлогт тохирсон санхүүжилтын зөв бодлогоос чурахл хамааралтай

Эцэст нь тэмдэглэхэд, инкубатоорууд өөрийн бойжигчдод бизнесийн хамгийн сайн загвар болох ёстой бай өөрөө өөрийгөө тогтвортой санхүүжүүлэх өөрийн аргатай байх ёстой.

Өөрийн сайн бойжигч, төгсөгчдөөсөө салах ахиад л шинэ бойжигчийн асуудалд анхаарах, тэдэнд туслах, ахиад л боловсорсон бойжигчоосоо салах гээд үүн шиг өөр бизнес дэлхийн хаана байна?

Иймээс л инкубаторын бизнес ховор бөгөөд яагаад солиотой байдгийн нууц энд л бий.

Та бүхэн зөвхөн инкубаторын менежерүүд л бэрхшээлийг давах омог цогтой, өөрийгөө давж бусдын төлөө сайн үйлс хийхийн төлөө төрсөн хүмүүс гэдгийг харах болно.
 
Хамгийн сүүлд нь,  би та бүхнийг  монгол улсын болоод орон нутагт тулгамдаж буй  эдийн засгийн бэрхшээлийг давж туулахад гар гараасаа барилцан хамтдаа зүтгэхийг санал болгож байна.
Энэ бол тийм ч амар зйүл биш гэдгийг санаарай!!!

Та бүхний бизнес инкубаторын хөгжлийн төлөөх хичээл зүтгэл болоод та бүхэнд сайн сайхан амжилтыг хүсье.

Баярлалаа.